0%

Төвийн тухай

 

НАНО ШИНЖЛЭХ УХААН, НАНОТЕХНОЛОГИЙН ТӨВ

 

        МУИС-ийн Нанотехнологийн лаборатори нь 2008 онд, Нано шинжлэх ухаан нанотехнологийн төв нь 2020 онд тус тус байгуулагдсан.  2020 оны байдлаар нэгтгэн дүгнэхэд тус төвөөс олон улсын имфакт фактор бүхий сэтгүүлүүдэд 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсний зэрэгцээ гадаад, дотоодын 20 гаруй төслүүд хэрэгжүүлсэн.

      Тус төв болон лабораторид суралцаж байсан 40 орчим магистр оюутнуудаас 17 нь гадаадын их сургуулиудад суралцаж докторын зэргээ амжилттай хамгаалаад байна. Сүүлийн 2 жилд төгсөгчдөөс олон улсын чансаа өндөртэй “Nature” (IF: 45-60) болон “Аdvanced Materials” (IF: 25.8) зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд судалгааны 6 томоохон бүтээлийг хэвлүүлж, өндөр амжилтыг үзүүлээд байна.

     Мөн бакалаврын анхны төгсөлтөө 2018 онд хийж төгсөгчид маань ажлын байраар бүрэн хангагдахын зэрэгцээ гадаад дотоодын их сургуулиудад магистрант оюутнаар суралцах, сургалт-судалгааны туслах ажилтнаар амжилттай ажиллаж байна. Эдгээр төгсөгчдөөс 2020 онд олон улсын имфакт фактор бүхий сэтгүүлд анхны өгүүллээ хэвлүүлсэн.


ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

1. Сургалт

  • Бакалаврын хөтөлбөр
  • Магистр, Докторын хөтөлбөр
  • Сертификаттай сургалт
  • Олон улсын зуны сургалт
  • Олон нийтэд наношинжлэх ухаан, нанотехнологийн боловсрол олгох сургалт, үйл ажиллагаа

2. Эрдэм шинжилгээ, судалгаа

  • Нанофизик, нанаохими, нанобиологи
  • Наноматериал, түүний анализ, хэмжилт
  • Нанотехнологи, нано процессинг
  • Нанобиотехнологи, нано анагаах ухаан
  • Нано загварчлал, симуляц, тооцоолол
  • Нанотехнологийн стандартчлал, хяналт 

3. Технологи дамжуулах үйл ажиллагаа

  • Технологи дамжуулалт
  • Оюуны өмчийн эрхийн хамгаалал ба үнэлгээ
  • Хамтарсан ба захиалгат судалгаа
  • Наноматериалын үйлдвэрлэл, бизнес
  • Зөвлөх үйлчилгээ

4. Бусад үйл ажиллагаа

  • Эрдэм шинжилгээний хурал, семинарууд
  • Мэргэжил дээшлүүлэх сургалт, гадаадын зочин судлаач урих
  • Веб, мэдээллийн бааз үүсгэх
  • Хэвлэл мэдээлэл, ТББ-тай хамтран ажиллах