0%

Олон улсын хамтарсан хөтөлбөр

БАКАЛАВРЫН 2+2 ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Их Сургууль БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Оюутан нь МУИС-т 2 жил суралцаад БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуульд 2 жил тэтгэлэгтэй суралцаж, хос дипломтой төгсөх боломжтой. Зарлалыг эндээс үзнэ үү.

Наношинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрийн шилдэг суралцагч Т. Номин-Эрдэнэ нь дээрх 2+2 хөтөлбөрөөр амжилттай суралцаж, МУИС-ийн болон Чонбук Үндэсний их сургуулийн бакалаврын хос дипломтой төгссөн.

Дээрх хөтөлбөрөөр сурахыг хүссэн оюутнуудад тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2 дугаар түвшний оюутан байх
  2. Голч оноо 2.75 буюу түүнээс дээш
  3. Солонгос хэлний TOPIK 4 ба түүнээс дээш түвшинтэй байх
  4. 65 - 70 кредит амжилттай үзэж судалсан байх

 


БАКАЛАВРЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Их Сургуульд бакалаврын түвшинд суралцах хугацаандаа дэлхийн шилдэг их сургуулиудын солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулийн нэр болон солилцооны хөтөлбөр үргэлжлэх хугацааг жагсаалтаар харуулав.

Ази:

  • БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургууль (Seoul National University): 1 - 2 семестер
  • БНСУ-ын Дэгү их сургууль (Daegu University): 1 - 2 семестер
  • БНСУ-ын Данкүүк их сургууль (Dankook University): 1 - 2 семестер
  • БНСУ-ын Ханкүүк их сургууль (Hankook University): 1 - 2 семестер
  • Тайваны Үндэсний Их Сургууль (National Taiwan University): 1 - 2 семестер
  • Хонг Конгийн их сургууль (University of Hong Kong): 1 семестер
  • Япон Улсын Нагояа Их Сургууль (Nagoya University): 1 - 2 семестер
  • Япон Улсын Хоккайдо их сургууль (Hokkaido University): 1 - 2 семестер
  • Япон Улсын Сайтама их сургууль (Saitama University): 2 семестер
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургууль (Aoyama Gakuin University): 1 - 2 семестер
  • Япон Улсын Акита Олон Улсын их сургууль (Akita University): 1 - 2 семестер
  • Япон Улсын Васеда их сургууль (Waseda University): 1 - 2 семестер

Европ:

  • ХБНГУ-ын Дрездений Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль (University of Applied Sciences Dresden): 1 семестер
  • Чехийн Масарик их сургууль (Masaryk University): 1 семестер

 


МАГИСТРЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Их Сургуульд магистрын түвшинд суралцах хугацаандаа магистрын судалгааны солилцооны тэтгэлэгт хөтөлбөрөөр дэлхийн шилдэг сургуулийн лабораторид судалгааны ажлаа хийх боломжтой.

Солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж буй сургууль: Тайваний Сун-Ят-Сений Үндэсний их сургууль

Наношинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрийн шилдэг суралцагч М. Отгон-Үжин нь дээрх хөтөлбөрөөр амжилттай суралцаж, Тайваний Сун-Ят-Сений Үндэсний их сургуульд 1 жил судалгааны ажил гүйцэтгэн, магистрын зэргээ амжилттай хамгаалсан.


ДОКТОРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Их Сургуульд докторын түвшинд суралцах хугацаандаа дэлхийн шилдэг сургуульд хамтарсан хөтөлбөрөөр суралцаж, дэлхийн түвшний лабораторид судалгааны ажлаа хийх боломжтой.

Солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж буй сургууль: Япон улсын Хоккайдо их сургууль

Докторын хамтарсан хөтөлбөрийн суралцагч нь МУИС-ийн сургалтын төлбөрөөр Япон улсын Хоккайдо их сургуульд суралцах бөгөөд докторантын диссертацийн ажлыг МУИС-ийн болон Хоккайдо их сургуулийн профессорууд хамтран удирдана. Суралцагч нь МУИС болон Хоккайдо их сургуулийн "хамтарсан доктор"-ын дипломтой төгсөх боломжтой.