МАГИСТРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
МУИС-ийн магистрын хөтөлбөр нь судлаач болон мэргэжлийн магистр гэсэн 2 хэлбэртэй байна.
Судалгааны магистр: сургалтын төлөвлөгөө нийт 30 багц цаг байна.
Судалгааны магистрын хувьд магистрын судалгааны ажил бичиж, эрдэм шинжилгээний 4 багц цаг биелүүлнэ. Үндсэн хичээлийн хувьд ерөнхий суурь хичээл 3 багц цаг, мэргэжлийн хичээл 6 багц цаг, мэргэшүүлэх 8 багц цаг байна.
Мэргэжлийн магистр: сургалтын төлөвлөгөө нийт 32 багц цаг байна.
Мэргэжлийн магистрын хувьд магистрын судалгааны ажил бичихгүй мэргэжлийн дадлага хийж багц цаг биелүүлнэ.
Үндсэн хичээлийн хувьд ерөнхий суурь хичээл 4 багц (харилцааны чадвар, гадаад хэл ), мэргэжлийн хичээл 12 багц цаг, мэргэшүүлэх 12 багц цаг, мэргэжлийн дадлага 4 багц цаг байна.
Наношинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн хувьд суралцагч нь салбар дундын судалгааны магистр хөтөлбөрөөр суралцана.
Салбар дундын магистр: хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний нийт багц цаг 32-36 байна.
Магистрын хөтөлбөрүүдэд тухайн чиглэлээс өөр бакалаврын боловсрол эзэмшсэн элсэгчдэд зориулсан хөтөлбөр боловсруулж болно. Хөтөлбөрийн нийт багц цаг 15 хүртэл байх бөгөөд тухайн шинжлэх ухааны бакалаврын түвшний мэргэжлийн суурь хичээлүүдээс бүрдэнэ.
Магистрын хөтөлбөрт суралцагчийн хувьд улиралд дунджаар 10 багц цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судлавал зохих багц цагийн дээд хэмжээ 12 байна.
Мэргэжил өөрчилж суралцахтай холбоотойгоор судлах бэлтгэл сургалтын хугацааг судлах багц цагийн хэмжээнээс хамааруулж бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэрээр тогтооно.Энэ хугацаа 2 улирлаас ихгүй байна.
Магистрын эрдэм шинжилгээний ажлын багц цаг нь удирдагч багшийн удирдлага дор хичээлийн туслахаар ажиллах, бакалаврын семинарын хичээлд бэлдэх, оюутнуудын хичээлийн явцын болон улирлын шалгалтын материал засах, бакалаврын оюутнуудад хичээлийн зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний хуралд оролцоход туслах, зөвлөгөө өгөх, удирдагч багшийн удирдлага дор судалгааны туслахаар ажиллаж судалгааны ажлын үр дүнг хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж цуглуулсан байх шаардлагатай.
Эрдэм шинжилгээний багц тооцох түр журмыг энд дарж харна уу.
Магистрын ажил нь профессор багшийн удирдлаган дор магистрант бие даан эрдэм шинжилгээний судалгаа хийж, тэнхимд урьдчилсан байдлаар болон магистрын ажлыг хамгаалуулах комисст хамгаалах судалгааны ажил юм. Бүрэлдэхүүн сургуулийн онцлог, тухайн хөтөлбөрөөр олгох цогц чадамжийн шаардлагаас хамааран магистрын ажилд патент, биеэ даасан үзэсгэлэн, бизнес төлөвлөгөө, эрх зүйн бодлогын судалгааг оруулж болно.
Сургалтын төлөвлөгөөтэй танилцана уу.