Нано шинжлэх ухаан нанотехнологийн төв нь сургалт, судалгаа, инженерчлэл, технологи, инновацийн чиглэлээр дотоод гадаадын тэргүүлэх олон байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг.
Дэмжигч байгууллагууд

MIT OCW Mirror Site хөтөлбөрийн албан ёсны хэрэгжүүлэгч

АНУ-ын Массачусетсийн Технологийн Их Сургууль (MIT)-иас хэрэгжүүлдэг Нээлттэй цахим сургалт (OpenCourseWare)-ын Mirror Site хөтөлбөрт Нано шинжлэх ухаан нанотехнологийн төв нэгдэн орлоо!
Энэ хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 10-р сараас эхлэн MIT OCW-ын 2300 орчим хичээлийг албан ёсны эрхтэйгээр Монгол орчуулгын хамт Нано төвийн вебсайтад байрлуулж эхлэнэ. Ингэснээр Нано төвийн вебсайтын хэрэглэгчид MIT-ын шилдэг профессор багш нарын бэлтгэсэн контентуудыг үзэх боломжтой болох юм.
Хамтран ажиллахыг хүсвэл:
Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвтэй хамтран ажиллахыг хүсвэл дараах байдлаар холбогдох боломжтой:
- 75754400-3201 дугаараар холбогдох
- МУИС дээр ирж уулзах (Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Их сургуулийн гудамж-1, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 1-р байр, 127 тоот)