БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
МУИС нь 2014 оноос Наношинжлэх ухаан, инженерчлэлийн бакалаврын хөтөлбөрийг анхлан эхлүүлж, МУИС-ийн төдийгүй бусад их сургуулиудын оюутнуудад өндөр технологийн инженерчлэлийн чиглэлээр суралцах томоохон боломжийг нээж өгсөн.
Бакалаврын анхны төгсөлтөө 2018 онд хийж, өдгөө 6 үеийн нийт 100 гаруй төгсөгчид уг хөтөлбөрөөр амжилттай сурч төгссөн байна. Үе, үеийн төгсөгчид маань ажлын байраар бүрэн хангагдахын зэрэгцээ гадаад, дотоодын их сургуулиудад магистрант, докторант оюутнаар суралцах, сургалт-судалгааны туслах ажилтнаар амжилттай ажиллаж байна. Эдгээр төгсөгчдөөс 2020 онд олон улсын имфакт фактор бүхий сэтгүүлд анхны өгүүллээ хэвлүүлсэн болно.
Наношинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөр нь инженерийн суурь боловсрол олгож, шинжлэх ухаан инженерчлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлнэ. Энэхүү сургалтаар хими, физик, биологийн инженерийн суурь мэдлэг, ойлголт, чадварыг эзэмшүүлж, үйлдвэрийн болон шинжилгээний лаборатори, орчны бохирдол ба хамгаалалт, сэргээгдэх эрчим хүч, материал судлалын чиглэлээр ажиллаж, судалгаа хийх боломж бүрдэнэ. Оюутан дөрвөн жил суралцаж төгсөөд Наношинжлэх ухаан, инженерчлэл мэргэжлээр Инженерчлэлийн ухааны бакалавр зэрэгтэй төгсөх бөгөөд хэрвээ оюутан хүсвэл суралцаж байх хугацаандаа:
►Нано инженерчлэл
►Нанобиологи ба анагаах ухаан
►Нано материалын синтез салбарт гүнзгийрч болно.
Батлагдсан сургалтын төлөвлөгөөг энд дарж харна уу.
Мөн Наношинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн хичээлүүдийн уялдаа холбоотой танилцана уу.