0%

Докторын дараах судалгаа

 

МУИС судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд МУИС-ийн профессорын судалгааны ажлыг дэмжих, авьяаслаг залуу эрдэмтдийг МУИС-д хийгдэж буй судалгааны ажилд оролцуулах зорилгоор 2019 оноос эхлэн “пост-доктор ажиллуулах” хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж эхэлсэн.

Төсөл хэрэгжүүлж буй МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор нь пост-доктор удирдан ажиллуулна. Пост-докторын судлаачийг МУИС-ийн тэнхим, лаборатори, хүрээлэн төв, бүрэлдэхүүн сургуулийн хэрэгцээ шаардлагын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж авна.

Дараах шаардлагын хангасан Монгол улсын болон гадаадын харъяат иргэдийг пост-докторын хөтөлбөрт ажиллуулах боломжтой. Үүнд:

  • Докторын зэрэг хамгаалсан байх
  • Докторын зэрэг хамгаалснаас хойш 5 жил болоогүй байх
  • Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байх
  • Пост-докторын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх
  • Пост-доктороор ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
  • WoS болон Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд 1-с доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байх

Пост-докторын гэрээт ажлын үргэлжлэх хугацаа 4 улирлаас ихгүй байна. Пост-доктор нь ажиллах хугацаандаа давхар ажил эрхлэхгүй.

Пост-докторт бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Докторын дипломны хуулбар эх хувийн хамт
  • Бүтээлийн жагсаалт
  • Судалгааны ажлын урьдчилсан төлөвлөгөө
  • Пост-докторын судалгааны ажлын удирдагчийн пост-докторт сургах боломжтой эсэх талаарх тодорхойлолт
  • Ажил эрхэлж буй бол ажлын газрын тодорхойлолт

МУИС-т пост-доктор ажиллуулах журмыг энд дарж үзнэ үү.


2021 оны байдлаар Наношинжлэх ухаан нанотехнологийн төвд "Органик нарны зайн үүсгүүрийн судалгаа"-ны төсөлд идэвхтэй ажиллаж буй 1 пост-доктор судлаач байна.