Америкийн энтерпренер хөрөнгө оруулагч Рекха Пай уулзалт хийх гэж байна.
Америкийн энтерпренер хөрөнгө оруулагч болох Река Паи-ийн "STEM салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" сэдэвт уулзалтыг 2022 оны 09 сарын 27-ний өдөр МУИС-ийн Төв байрны дугуй зааланд 10 цагаас хийх гэж байна.
Уг уулзалтанд хатагтай Река Паи хэрхэн энгийн амьдралаас амжилттай хөрөнгө оруулагч болсон хувийн сонирхолтой түүхээс сонсож, STEM салбар дахь эмэгтэйчүүд ба охид, энтерпренер гэж хэн бэ, сүүлийн үеийн технологийн хандлага, эдийн засаг дахь инновацийн ач холбогдол, нийгэмд чиглэсэн энтерпрайз г.м. сэдвүүдээр болон өөрсдийн сонирхсон сэдэв, асуултын хүрээнд харилцан яриа өрнүүлэх боломжтой юм.
Река Паи нь Цахиурын хөндийд нийгэмд чиглэсэн венчур сангийн түнш, удирдах зөвлөлийн гишүүн, хөрөнгө оруулалтын эхэн үеийн судалгааны ажлыг удирдан явуулдаг, Массачусетсийн Технологийн Их Сургуулийн ” Ай-Коор Спарк” (I-Corps Spark) хөтөлбөрт гэрээт зааварлагч, мэдээлэл технологийн ашгийн бус байгууллагуудыг дэмжих зорилготой Сан Франциско-д төвтэй Фаст Форвард (Fast Forward) акселератор компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг бөгөөд нөлөөлөгч хөрөнгө оруулагч юм.
Хатагтай Река нөлөөлөгч хөрөнгө оруулагч болохоосоо өмнө Жүнипер Нэтворкс (Juniper Networks) компанид шинэ бизнес инкубаторыг удирдаж байсан ба Симантек Symantec Corp, Applied Materials, Sun Microsystems, Procket Networks (Cisco-гийн эзэмшилд очсон) зэрэг компаниудад бүтээгдэхүүний менежмент, маркетинг, бүтэгдэхүүний хөгжүүлэлт зэрэг чиглэлээр 20 гаруй жил ажилласан.
2013 оноос хойш Techwomen хөтөлбөрийн мэргэжлийн ментор болон нөлөөлөгч зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд одоо Techwomen хөтөлбөрийн Төгсөгчдийн Зөвлөлд ажиллаж байна.
Linkedin url: https://www.linkedin.com/in/rekhapai/
-
"НАНОТЕХНОЛОГИ - 2021" өдөрлөгт урьж байна!2021/10/02
-
NANO WEEK ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА.2024/12/09
-
Мэдлэгийн семинарт урьж байна.2024/07/25