"Inorganic Luminescent (nano-)Materials: From Design to Application" сэдэвт мэдлэгийн семинарт урьж байна.
Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цуврал семинаруудын нэг бол Мэдлэгийн семинар билээ.
2024-2025 оны хичээлийн жилийн хамгийн эхний семинарыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна.
Энэхүү цуврал мэдлэгийн семинар нь Байгалийн ухаан болон техник технологи, инженерчлэлийн салбарын профессор багш, судлаач, оюутан болон байгалийн ухаан сонирхогч хүн бүхэнд нээлттэй юм. Эхний семинарын зочин илтгэгч маань Веницийн Ca' Foscari Их сургуулийн дэд профессор, доктор Michele Back юм. Мэдлэгийн семинарт "Inorganic Luminescent (nano-)Materials: From Design to Application" сэдвээр илтгэнэ.
2024 оны 09-р сарын 05-ний өдөр буюу Пүрэв гарагт 13:00 цагаас МУИС-ийн Төв байрны 320 тоотод болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
--Тус мэдлэгийн семинар нь сонирхсон хүн бүр нээлттэй бөгөөд ашгийн бус семинар тул үнэ төлбөргүй--
-
Мэдлэгийн семинарт урьж байна.2024/07/25
-
NANO WEEK ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА.2024/12/09
-
"OPEN DOOR DAY" -Т УРЬЖ БАЙНА.2024/12/11