0%
Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв болон Дархан-Уул аймгийн ХААИС хооронд "Хамтын ажиллагааны гэрээ" байгууллаа.
Наношинжлэх ухаан, нанотехнологийн төв нь Дархан-Уул аймгийн ХААИС-тай "Science Hub" байгуулах зорилгоор хамтын ажиллагааг эхлүүлж 2023 оны 10 сарын 23-нд "Хамтын ажиллагааны гэрээ" байгууллаа.
Энэхүү гэрээний хүрээнд хамтарсан судалгааны лаборатори, шинжлэх ухааны музей, шинжлэх ухааны кафе, судалгааны цэцэрлэгт хүрээлэн зэргийг цогцоор нь байгуулан инновацад суурилсан хамтарсан судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гарааны бизнесүүдийг дэмжих, хамтарсан профессорын баг байгуулан судлаач, оюутан солилцоог дэмжин хүний нөөцийг чадавхжуулах зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Төвийн захирал Проф. Ч.Ганзориг : "Шинжлэх ухааны HUB нь дотроо судалгаа сургалт, инноваци, багш оюутныг хамарсан үйл ажиллагаа явуулах ба сургуулийн орчноос гадна Дархан хотын судлаачидтай хамтран ажиллах бүрэн боломжийг нээж өгөх зорилготой. Дархан хотын залуучуудын олон талт ирээдүйд хувь нэмрээ оруулах хүсэлтэйгээр энэ төсөл эхлэж байна" гэж онцоллоо.
Бусад мэдээ