0%

Японд 100% тэтгэлэгтэйгээр сурах нано-инженерчлэлийн магистрын хөтөлбөр зарлагдлаа!

Японд 100% тэтгэлэгтэйгээр сурах нано-инженерчлэлийн магистрын хөтөлбөр зарлагдлаа!

Монгол-Япон 2 орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол - Мянган инженер” төслийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Уг хөтөлбөр нь Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвийн судалгааны багаас хэрэгжүүлж буй "Наноматериал ба түүний хэрэглээ" төсөлд хамаарах бөгөөд Монгол улсад нанотехнологийн мэргэжилтэн бэлтгэх, өндөр технологийн судалгаа, инновацийг хөгжүүлэх зорилготой. Уг хөтөлбөрийн төгсөгчид магистрын зэргээ амжилттай хамгаалсны дараа МУИС, Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвтэй холбоотой ажиллах, технологийн бизнес, старт-ап хөгжүүлж эх орондоо хувь нэмэр оруулахад уг хөтөлбөрийн ач холбогдол оршино.

Тэтгэлэгт 2 жилийн магистрын хөтөлбөрийн сургалтын төлбөр, амжиргааны болон замын зардал 100% багтсан.

Хөтөлбөрийн үе шат:

  • Бүртгэлийн материалыг 2021 оны 8-р сарын 6-наас 8-р сарын 31 хүртэл хүлээн авна.
  • Ирүүлсэн материалыг үндэслэн хүсэлт гаргагчидтай ярилцлага хийнэ.
  • Ярилцлагын дүнд 5 хүртэлх оюутныг эхний шатанд шалгаруулна.
  • Шалгарсан оюутнуудыг богино хугацааны Англи хэл (хэлний оноогүй бол), мэргэжлийн бэлтгэлд хамруулна. Бэлтгэлд хамрагдах хугацаандаа Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвийн гэрээт төслийн ажилтнаар ажиллана.
  • Бэлтгэлд амжилттай хамрагдсан оюутнуудад Японы их дээд сургуульд элсэхэд зуучилж, элсэлтийн материалыг бүрдүүлэхэд тусална.
  • Оюутнууд 2021 оны намар сонгосон Японы их дээд сургуулийн магистрын хөтөлбөрт материалаа илгээн, 2022 оны хаврын улиралд элсэн орно.

Тавигдах шаардлага:

  • Наношинжлэх ухаан инженерчлэлийн бакалаврын хөтөлбөрийг төгссөн, магистрын зэрэггүй төгсөгч байх
  • Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байх (TOEIC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 дээш оноотой бол давуу тал болно)
  • 2022 оны хаврын улирлаас эхлэн Японд 2 жил бүтэн цагаар суралцах боломжтой байх
  • Төгсөөд эх орондоо эргэн ирж ажиллах, шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулах хүсэлтэй байх

 Бүрдүүлэх материал:

  • CV, зурагтай (Монгол хэлээр)
  • Сүүлийн 2 жилд авсан Англи, Япон хэлний оноотой бол түүний батламж
  • Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухай Англи болон Монгол хэлээр бичсэн 700-800 үгтэй эссэ

Бүрдүүлсэн материалаа nomin.tser@gmail.com имейл рүү илгээнэ үү.

Бусад мэдээ