0%

"Сургалтын хэрэглэгдэхүүний менежментийн платформ MLab" нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

✅Наношинжлэх ухаан, нанотехногийн төвийн үйл ажиллагааны тэргүүлэх 6 чиглэлд Байгалийн ухааны боловсрол, технологийн инноваци, энтрепренер чиглэлийн төслүүд хэрэгждэг бөгөөд энэ хүрээнд БШУЯ, АХБ-ны "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах" төслийн санхүүжилтээр хэрэгжсэн  "ЕБС-ийн байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах талаар зөвлөмж боловсруулах" ажлын хэсгийн бүрэлдэхүүн дараах бүтээгдэхүүнүүд /Зурагт байршуулсан QR кодыг ашиглаж танилцах боломжтой/-ийг боловсруулсан. 

✅ Байгалийн ухааны лаборатори байгуулах, менежмент хийх талаар ЕБС-ийн багш болон удирдах ажилтанд зориулсан лабораторийн менежментийн гарын авлага

Тус бүтээлийг ЕБС-ийн багш, лабораторийн багш, сургуулийн удирдлагуудад байгалийн ухааны лабораторийн зохион байгуулалт, ашиглалт, менежментийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх зорилгоор МУИС-ийн Наношинжлэх ухаан, нанотехнологийн төв, "Ай Ти Ти Өү ХХК"-ийн залуу судлаачид Ц.Номин, М.Лхагвасүрэн, Н.Золзаяа, Б.Мишээл нар Зөвлөх багш нартай хамтран 2022 онд боловсруулсан билээ. 

✅Энэхүү төслийн үргэлжлэл болсон "Сургалтын хэрэглэгдэхүүний менежментийн платформ MLab"-ийн нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 04-р сарын 08-ны өдөр МУИС дээр амжилттай зохион байгуулагдлаа. 

Улмаар боловсролын салбарын тэргүүн эгнээнд ажиллаж буй багш нар MLab платформоор дамжуулан сургалтын хэрэглэгдэхүүний бүртгэлээ илгээж сургалтын орчныг системтэйгээр сайжруулах, технологийн шийдлийг ашиглан багш бүрийн саналыг тусгах, датанд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх боломж бодитоор бүрдлээ.  

Тус нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон нийт оюутнууддаа гүн талархал илэрхийлье.

 

 

Бусад мэдээ