"Understanding the TADF photophysics and development of TADF based stable blue OLED" сэдэвт мэдлэгийн семинарт урьж байна.
Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цуврал семинаруудын нэг бол Мэдлэгийн семинар билээ. 2023-2024 оны хичээлийн жилийн хамгийн эхний семинарыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна.
Энэхүү цуврал мэдлэгийн семинар нь Байгалийн ухаан болон техник технологи, инженерчлэлийн салбарын профессор багш, судлаач, оюутан болон байгалийн ухаан сонирхогч хүн бүхэнд нээлттэй юм. Эхний семинарын зочин илтгэгч маань Инженер Технологийн Дээд Боловсрол | 1000 Инженер төслийн "Нано материал, түүний хэрэглээ" хамтарсан төслийн хүрээнд ирж буй Кюүшү Их сургуулийн дэд профессор, доктор Youichi Tsuchiya юм.
Youichi Tsuchiya нь Материал судлал, Органик хими, Фотофизик, Биомиметик буюу биологийн системийн бүтэц, үйл ажиллагааг дуурайж материал, системийг зохион бүтээдэг салбар болон Device Chemistry гэх төрөл бүрийн чиглэлд судалгаа хийдэг. Мэдлэгийн семинарт "Understanding the TADF photophysics and development of TADF based stable blue OLED" сэдвээр илтгэнэ.
2023 оны 10-р сарын 06-ний өдөр буюу Баасан гарагт 17:00 цагаас МУИС-ийн Төв байрны Дугуй зааланд болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус мэдлэгийн семинар нь сонирхсон хүн бүр нээлттэй бөгөөд ашгийн бус семинар тул үнэ төлбөргүй.
-
Мэдлэгийн семинарт урьж байна.2024/07/25
-
"OPEN DOOR DAY" -Т УРЬЖ БАЙНА.2024/12/11