0%

Нийтлэл: Хэн Наношинжлэх ухаан инженерчлэлийн оюутан болдог вэ?

Нийтлэл: Хэн Наношинжлэх ухаан инженерчлэлийн оюутан болдог вэ?

МУИС-ийн Наношинжлэх ухаан, инженерчлэлийн бакалаврын хөтөлбөр маань 2021 онд ДӨРӨВ ДЭХ жилдээ төгсөгчдөө үдэж, ийнхүү тэд маань ажил, амьдралынхаа гарааг амжилттай эхлүүлээд байна. Төгсөлтийн үйл ажиллагааг холбогдуулан ТӨГСӨГЧДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ зохион байгуулагдсан бөгөөд оролцогчдоос авсан судалгаа, санал асуулгад үндэслэн “ХЭН НАНОТЕХНОЛОГИ, НАНО-ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ОЮУТАН БОЛДОГ ВЭ?” гэсэн асуултын хариултыг олохоор энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

АРВАН ЖИЛДЭЭ ТЭД...

Энэхүү хөтөлбөрийг сонгосон элсэгчдийн арван жилийнх нь хамгийн их дуртай байсан хичээлүүдээр математик шалгарсан бол хамгийн өндөр үзүүлэлттэй ЭЕШ-аар мөн л математик, физик, хими тодорлоо.

 


Ингэхэд манай хөтөлбөрт анх элсэх үед тэр оюутнуудын англи хэлний төвшин хэр байсан бол?

Энэхүү асуултад тэд хариулахдаа тал хувь нь ДУНД гэсэн бол АНХАН ШАТ-ны мэдлэгтэй элссэн оюутнууд ГҮНЗГИЙ буюу IELTS/TOEFL-ийн сайн оноотой оюутнуудаас хэд дахин илүү хувийг эзэлж байсан гэсэн сонирхолтой үр дүн гарлаа.

Харин төгсөх үед манай мэргэжлийн, тэр дундаа судалгаа хийдэг байсан оюутнуудын англи хэлний төвшин бусад оюутнууд, тэнхимийн мэргэжлийнхнээс харьцангуй сайн байдаг хандлага ажиглагддаг. Энэ нь манай мэргэжлийн хичээлүүд, судалгааны ажлуудад 100% Англи хэл дээрх материал ашигладагтай холбоотой биз ээ. Энэ нь цаашид оюутнуудын Англи хэлний чадвар сайжрахад түлхэц болдог сайн зүйл байсан байх нь ээ!

 

ГЭХДЭЭ... ЯАГААД ЗААВАЛ НАНО ГЭЖ?

Туулсан амьдрал, үзэл бодол, хүсэл мөрөөдлөөрөө ялгаатай энэ олон хүүхдүүд бүгд НЭГ ижил сонголтыг хийжээ. Гэхдээ... яагаад заавал энэ хөтөлбөр гэж? Энэ асуултын хариултыг олохоор бид төгсөгчдөөсөө, хамгийн анх хаанаас энэхүү хөтөлбөрийн талаар мэдэж авсан талаар нь асуухад дийлэнх нь “ХШУИС-ийн хөтөлбөрүүд дотроос хамгийн гоё мэргэжил нь байсан” гэсэн бол бусад нь “Өөр хичээл хамт үзсэн дээд ангийнхан нь болон бусад МУИС-ийн өөр хөтөлбөрийн багш нар санал болгосон” гэж хариулжээ. Улмаар чухам яагаад энэ хөтөлбөрөөр суралцахыг сонгосон бэ? гэсэн асуултад тэд чөлөөт хэлбэрээр хариулсан бөгөөд тэдгээрт дараах үгс хамгийн ихээр давтагджээ.

 

 

Харин тэр дотроос хамгийн сонирхолтой хариулт нь: Материйг удирддаг хүчтэй болмоор санагдаад” гэсэн нь байлаа.

Та яагаад энэ мэргэжлээ сонгосон бэ? Түүхээ бидэнтэй хуваалцаарай. 


Нийтлэлийг бэлтгэсэн:

Бусад мэдээ