0%

"GREENBOOKS - 2022" арга хэмжээ зохион байгуулагдлаа + “Химийн инженерчлэлийн термодинамик” сурах бичгийн зохиогчдод дэмжлэг үзүүллээ

“Грийн химистри” ХХК нь химийн бодис урвалж, лабораторын тоног төхөөрөмж, тавилга, дагалдах хэрэгслийг гадаадаас импортлон төр, хувийн хэвшил, аналитик, геологи уул уурхай, газрын тос, хий, их дээд сургуулиуд, үйлдвэрийн лабораториудад захиалгын дагуу нийлүүлэх, худалдаалах, цогц үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх компаниудын нэг юм. “Грийн химистри” ХХК-иас 2 дахь жилдээ санаачлан зохион байгуулсан “GreenBooks-2022” химийн салбарын ном зохиогч, уншигч нарын уулзалт, хэлэлцүүлэг, шинэ номуудын танилцуулга арга хэмжээ 2-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр химийн чиглэлээр хэвлэгдсэн гарсан шинэ номуудыг танилцуулахын сацуу химийн үйлдвэрлэл, технологийн чиглэлээр залуу үеийн химич, хими сонирхогч нарт зориулан 2022 онд шинээр бичиж байгаа номын ажил үйлсэд онцгой анхаарч амжилт хүслээ.

“Грийн химистри” ХХК-иас МУИС-ийн эрдэмтдийн баг, номын зохиогч, авторууд Ч.Ганзориг, Б.Очирхуяг, Н.Золзаяа, Ц.Номин нарын “Химийн инженерчлэлийн термодинамик” багц номын бичих, хэвлүүлэхэд туслалцаа болох зорилгоор 3"000"000 (гурван сая) төгрөгийн хандив өргөлөө.

Нано төвийн зүгээс Грийн химистри ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Номын цагаан буян арвижих болтугай.

Бусад мэдээ