2021-2022 хичээлийн жилийн намар, хаврын улиралд төгссөн төгсөгчдөдөө баяр хүргэе!
Монгол Улсын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулснаас хойш 95,100 гаруй суралцагч төгсөөд байна. Энэ хичээлийн жилд 77 дах удаагийн эрдмийн баяраа тэмдэглэж, 2,500 гаруй суралцагч төгслөө.
МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн 77 дах эрдмийн баяр 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд хичээлийн 2-р байрны А танхимд /343/ зохион байгуулагдлаа.
"Наношинжлэх ухаан, инженерчлэл" хөтөлбөрөөр 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд 4 оюутан, хаврын улиралд 15 оюутан, нийт 19 оюутан амжилттай төгслөө.
Монгол Улсын Их Сургуулиар овоглосон нийт төгсөгчид, эрдэмтэн багш, хүндэт эцэг эхчүүд та бүхэнд эрдмийн баярын мэнд хүргэе!
Төгсөгчдөдөө халуун баяр хүргэе!
- Б.Болдбаатар
- Б.Оюунхорол
- Л.Мишээлт
- Ж.Эрдэнэсувд
- М.Анардагий
- М.Баярмөнх
- Т.Дөлгөөн
- Ж.Жаргалмаа
- Л.Жаргалмаа
- Ц.Мишээлт
- П.Мөнхзаяа
- Г.Нарзаяа
- П.Номин
- Б.Норовсамбуу
- Б.Сайнзаяа
- Т.Самбуужав
- Ч.Сод-Эрдэнэ
- Б.Үүрийнтуяа
- Э.Энхмаа
Төгсөгчдийн бакалаврын судалгааны сэдвүүд:
- Хонины ноосны кератин ба поливинил спиртийн холимог гибрид утаслаг гарган авах, түүний шинж чанарын судалгаа - Б.Болдбаатар
- Хонины ноосноос химийн аргаар кератин ялгах оновчтой арга, нөхцөлийг тогтоох нь - Б.Оюунхорол
- Ангижруулсан графен оксидод суурилсан никель нанопартиклын электрокаталитик идэвхийн судалгаа - Б.Очгэрэл
- Электрон донор ба акцептор хагас-дамжуулагч нэгдлүүдийг нано-бүтцэт органик нарны зайн үүсгүүрт ашиглах боломж - П.Мөнхзаяа
- Малын бууцнаас ялгасан кератинолитик бактери ашиглан цайрын оксидын нанопартикл нийлэгжүүлэх, шинж чанарыг тогтоох нь - Б.Номин-Эрдэнэ
- Плазм ууршуулалтын болон электрохимийн аргууд ашиглан металл зэсийн гадаргууд нано-нимгэн үе ба нано-нунтаг гарган авах судалгаа - Ж.Жаргалмаа
- Шархны эдгэрэлтийг дэмжих гибрид гидрогел гарган авч судлах нь - Б.Үүрийнтуяа
- Мөнгө цахиурын оксидын цөм/бүрхүүл нанопартиклийн синтез, шинж чанарын судалгаа - Л.Жаргалмаа
- Графин оксид-зэсийн оксидын нанопомпозит ашиглан усны бохирдлыг цэвэрлэх нь - Б.Сайнзаяа
- Ердийн нөхцөлд молибдений сульфидын электрокатализатор хэрэглэн устөрөгч гарган авах судалгаа - Г.Нарзаяа
- Ноолуурын ширхэгтийн гадаргууд бактерийн эсрэг болон супергидрофоб Cu/SiO2 нано-үе үүсгэх, түүний бүтэц шинж чанарыг тодорхойлох нь - П.Номин
- Монгол орны нүүрс болон цэвэр графит бүхий материалаас графины оксид гарган авах хими технологийн судалгаа - Ц.Мишээлт
- Mонгол орны зэрлэг жимснүүдээс хөрөнгөнцөр ялган, мөнгөний нанопартикл нийлэгжүүлэх чадавхийг тогтоон харьцуулах нь - Э.Энхмаа
- Флаш жоулийн аргаар чулуун нүүрснээс өндөр цэвэршилттэй графин гарган авах, түүний найрлага, шинж чанарын судалгаа - М.Баярмөнх
- Шар ба ногоон өнгийн органик гэрэл-цацруулагч төхөөрөмжүүдэд явагдах электролюминесценц болон деградацийн процессыг судлах - Т.Дөлгөөн
- Актиномицет ашиглан биосинтезийн аргаар гарган авсан CuO-ийн нанопартиклийн бүтэц, морфологийг шинжилсэн нь - Ч.Сод-Эрдэнэ
Төгсөгчдийн гаргасан амжилтууд:
- Улсын Химийн XXXI Олимпиад - Г.Нарзаяа - Алтан медаль (Оюутны Б Бүлэг)
- ХБИТ-ийн Эрдэм шинжилгээний хурал - Л.Жаргалмаа - Дэд байр
"Шинжлэх ухааны дэвшилтэт технологи: Ариутгал, халдваргүйжүүлэлт" Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд
- Б.Үүрийнтуяа - Тэргүүн байр "Шарх эдгэрэлтийг дэмжих гибрид гидрогелийг гарган авч, түүний шинж чанарыг тогтоох нь"
- Э.Энхмаа - Дэд байр "Бактерийн эсрэг идэвхитэй мөнгөний нанопартиклийг зэрлэг жимснүүдээс ялгасан хөрөнгөнцөрүүдээр нийлэгжүүлсэн байдал"
- Б.Сайнзаяа - Гутгаар байр "Графен оксид-зэсийн оксидын нанокомпозитын бактерийн эсрэг идэвхийг судлах"
Төгсөгчдийн хүртсэн тэтгэлэг, урамшууллууд:
- Б.Оюунхорол - "GIRLS IN NANO" эмэгтэй оюутны тэтгэлэг
- Б.Сайнзаяа - "GIRLS IN NANO" эмэгтэй оюутны тэтгэлэг
- П.Мөнхзаяа - "GIRLS IN NANO" эмэгтэй оюутны тэтгэлэг
- Т.Самбуужав - МУИС-ийн Нэрэмжит тэтгэлэг 2021
- Б.Үүрийнтуяа - Сургалтын тэтгэлэг (Баянхонгор аймгийн ЗДТГ, 2018-2020 онуудад)
- Г.Нарзаяа - МУИС-ийн Нэрэмжит тэтгэлэг
- П.Номин - "Оюу Толгой" ХХК дотоодын тэтгэлэг
- М.Баярмөнх - "Таван Толгой" ХХК дотоодын тэтгэлэг
Бүх төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
-
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!2024/09/02
-
MOMENTUM цахим товхимол мэндэллээ!2021/09/01
-
2021 оны төгсөгчдөд хүргэх үгс2021/06/12
-
"НАНОТЕХНОЛОГИ - 2021" өдөрлөгт урьж байна!2021/10/02