2022-2023 оны хичээлийн жилийн намар хаврын нийт төгсөгчиддөө баяр хүргэе!
Монгол Улсын Их Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жил, 78 дахь удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулагдлаа.
МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулснаас хойш өдгөө 100,000 гаруй суралцагч төгсөөд байна. Энэ хичээлийн жилд 78 дахь удаагийн эрдмийн баяраар 2100 гаруй суралцагч төгссөн юм.
Төгсөгчдөдөө халуун баяр хүргэе!
Бакалаврын түвшний төгсөгчид
- А.Бадамгарав
- Б.Номин-Эрдэнэ
- Б.Очгэрэл
- Ч.Дэлгэржаргал
- Г.Маргад-Эрдэнэ
- Г.Нандин-Эрдэнэ
- Д.Энхжаргал
Магистрийн түвшний төгсөгчид
- П.Батцэнгүүн
- Б.Ихбаяр
- Г.Ганбилэг
- У.Баясгалан
- Б.Болдбаатар
- М.Лхагвасүрэн
- Э.Мөнх-Эрдэнэ
- Б.Оюунхорол
Бакалаврын төгсөгчдийн судалгааны ажлын сэдвүүд:
- Ангижруулсан графен оксидод суурилсан никель нанопартиклын электрокаталитик идэвхийн судалгаа - Б.Очгэрэл
- Малын бууцнаас ялгасан кератинолитик бактери ашиглан цайрын оксидын нанопартикл нийлэгжүүлэх, шинж чанарыг тогтоох нь - Б.Номин-Эрдэнэ
- Протеолитик бактери ашиглан биосинтезийн аргаар мөнгөний нанопартиклийг гарган авах, түүний бактерийн эсрэг идэвх - Ч.Дэлгэржаргал
- Хар шарилж ургамлын спиртэн ханд ашиглан бактерийн эсрэг идэвхтэй мөнгөний нанопартиклийг фитосинтезийн аргаар гарган авах нь - Д.Энхжаргал
Магистрийн төгсөгчдийн судалгааны ажлын сэдвүүд:
- Дахин боловсруулсан асфальтбетон хучилтын материалын микро-бүтцийн шинж чанарыг багажит анализын аргууд ашиглан тодорхойлох судалгаа - Д.Ганбилэг
- Fe3O4@Au цөм-бүрхүүл партиклийн катализаторын идэвх болон дахин ашиглагдах боломжийн судалгаа - Б.Ихбаяр
- LiYF4 болон Pr:LiYF4 нэгдлүүдийг гарган авах - П.Батцэнгүүн
- P3HT:PCBM бүхий нарны зайн үүсгүүрийн полимер нимгэн үед явагдах деградацийн процессийн судалгаа - Э.Мөнх-Эрдэнэ
- Транс-фенилпропионы хүчлийн уламжлалуудын хатуу төлөвийн [2+2] фотодимержих урвалын рентген дифракц ба оптик спектроскопийн судалгаа - У.Баясгалан
- Хонины ноосноос химийн аргаар усанд уусдаг кератин уураг гарган авах оновчтой нөхцөлийг тогтоох - Б.Оюунхорол
- Графен оксид-зэсийн оксидийн нанокомпозитийн антибиотикт тэсвэртэй бактерийн эсрэг үйлчлэх үйлчлэлийг судлах нь - М.Лхагвасүрэн
- Хонины ноосны кератин болон нимбэгийн хүчлийн холимог биофильм гарган авах оновчтой нөхцөлийг тогтоох нь - Б.Болдбаатар
Монгол Улсын Их Сургуулиар овоглосон нийт төгсөгчид, эрдэмтэн багш, хүндэт эцэг эхчүүд та бүхэнд эрдмийн баярын мэнд хүргэе!
-
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!2024/09/02