MOMENTUM цахим товхимол мэндэллээ!
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!
Та шинжлэх ухаанд дурладаг уу?
Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн чиглэлээр сонирхогч, эсвэл суралцагч уу?
Тэгвэл тавтай морил!
MOMENTUM нь олон нийтийн шинжлэх ухааны боловсролд зориулан залуусын хэрэгжүүлж буй төсөл юм.
Төслийн баг нь МУИС-ийн Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвийн дэргэдэх Төгсөгчдийн холбооны гишүүдээс бүрдсэн бөгөөд технологийн эрин зуунд та бүхний шинжлэх ухааны боловсролд инерци өгөх, хөгжилд хурдатгал болох үүднээс
MOMENTUM цахим товхимолыг үнэ төлбөргүйгээр эрхлэн гаргаж байна.
2021 оны 9-р сараас эхлэн 7 хоног бүр шинжлэх ухааны шинэ, сонирхолтой нийтлэлүүдийг та бүхэнд хүргэж эхлэх болно.
НЭГ. КОНТЕНТЫН ЕРӨНХИЙ БОДЛОГО
MOMENTUM нь шинжлэх ухааны ойлголтууд, эрдэмтдийн түүх намтар, оюутан залууст зориулан зөвлөгөө, мэдээллийг ойлгомжтой, энгийнээр илэрхийлсэн нийтлэл, видео контент бүтээх замаар уншигчдын шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллана.
Нийтлэлийг бэлдэхдээ найдвартай эх сурвалж, баримтад үндэслэн, нийтлэлийг ишлэл, эх сурвалжийн жагсаалтын хамт хүргэнэ.
ХОЁР. РЕДАКЦЫН ЁС ЗҮЙ БА ЗАРЧМУУД
- MOMENTUM-н сэтгүүлч, контент бүтээгчид нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн нийтлэг зарчмыг мөрдлөг болгож ажиллана.
- Уншигчдад мэдлэг болохуйц, ойлгомжтой, эерэг нийтлэл, контент бүтээхийг эрмэлзэнэ.
- Аливаа байгууллага, хувь хүний эрх ашгийг зөрчсөн, маргаантай нийтлэл, контент, сэдвээс зайлсхийнэ.
- Хэн нэгнээс хараат бус, хуулийн дагуу ажиллана.
- Үнэн зөв, бодит мэдээллийг хүргэнэ.
Контент бүтээхдээ дараах зүйлсийг эрхэм болгоно. Үүнд:
- Олон нийтийн шинжлэх ухааны боловсролыг (scientific literacy) дээшлүүлэх
- Оюутан, залуусын хөгжлийг дэмжих
- Шинэ нээлт, инновац, технологийн дэвшлүүдийг таниулах
- Хэвшмэл ойлголтуудыг шинжлэх ухаанчаар тайлбарлан хүргэх
- Шинжлэх ухаанч залуусын нэгдэл (community)-ийг дэмжих
ГУРАВ. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО
Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хувь хүн, баг хамт олон, албан байгуулагуудад бүрэн нээлттэй!
Тун удахгүй...
-
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!2024/09/02