0%

STEM Girls хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

STEM Girls хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам санхүүжилтээр Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэн-ээс зохион байгуулж буй STEM Girls хөтөлбөрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 09 сарын 17-нд болж өнгөрлөө.

Нээлтийн үйл ажиллагаанд хөтөлбөрийн оролцогч 21 охин болон тэдний гэр бүлийн төлөөлөл, Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчидийн нэгдсэн байгууллагын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга док. проф. П.Ариунболор болон УЗ-ын гишүүн проф. Ш.Энхтуул, МУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв - NUM NanoCenter-ийн захирал док. проф. Ч.Ганзориг, мөн STEM Girls хөтөлбөрийн менторууд оролцлоо.

STEM Girls Хөтөлбөр нь Шинжлэх ухаан, инженер, математик, технологийн /ШИМТ буюу STEM/ салбарыг сонирходог, энэ чиглэлээр боловсролоо дээшлүүлэх, мэдлэг олж авах сонирхолтой ахлах ангийн охидуудад зориулагдсан 5 сарын хөтөлбөр юм.

Хэрэгжүүлэгч байгууллага: Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэн

Санхүүжүүлэгч байгууллага: Embassy of Canada to Mongolia /Канадын Элчин Сайдын Яам Канад Сан/ Canada Fund

Хамрах хүрээ: ЕБС-ийн ахлах ангийн эмэгтэй сурагчид Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: 5 сар /2022 оны 9 сар - 2023 оны 2 сар/

Яагаад заавал охидууд гэж?

Хиймэл оюун ухаан, технологийн эрин үед шинжлэх ухаан, технологид суурилсан ШИМТ боловсролын ач холбогдол улам өсөн нэмэгдэж байна. Судалгаанаас үзэхэд ШИМТ салбарт суралцаж буй дөрвөн оюутан тутмын нэг нь л эмэгтэй байгаа нь ирээдүйд өндөр цалинтай, орлоготой байх, хөгжлөөс хоцрохгүй байхад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тиймээс охидуудыг ЕБС-с нь эхлэн байгалийн ухааныг сонирхдог, ирээдүйн мэргэжлээ энэ чиглэлийг анхаарахад нь туслах зорилгоор энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж байна.

Хөтөлбөрт сонгогдсон оролцогчид ШИМТ салбарт ажиллаж байгаа эмэгтэй манлайлагчидтай сонирхолтой яриа өрнүүлж, лабораторийн туршилт хийх болон үндэсний технологийн томоохон компани, байгууллагууд, их дээд сургуулиудтай танилцах аялалд оролцоно.

Хөтөлбөрийн ментор охидууд:

 

~Хөтөлбөрт оролцож буй оролцогчид болон хөтөлбөрийн зохион байгуулагч нартаа амжилт хүсье.~

 
 

Бусад мэдээ