0%

Ms. Sachiko Higashikawa visited Center for Nanoscience and Nanotechnology, NUM.

Ms. Sachiko Higashikawa visited Center for Nanoscience and Nanotechnology, NUM.

[English below]

Японы Кюүшү их сургуулийн OPERA (Center for Organic Photonics and Electronics Research) төвийн судалгааны зохицуулагч, менежер Сачико Хигашикава МУИС-ийн Инженер технологийн сургууль, Нано-шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн урилгаар, 1000-инженер төслийн санхүүжилтээр Монгол улсад 10 дугаар сарын 20-ноос 23-ны хооронд зочиллоо.

2022 онд OPERA төвийн судалгааны удирдагч профессор Чихаяа Адачи Наношинжлэх ухаан, нанотехнологийн төвд айлчилж байсан билээ.

Сачико Хигашикава нь Адачи профессорын удирдлага дор 20 гаруй жил төслийн менежер, судалгааны зохицуулагчаар хамтран ажиллаж байна. Олон улсад алдартай OPERA судалгааны төвд одоогоор 50 гаруй судлаачид ажиллаж байна.

Профессор Адачигийн удирдлага дор Наношинжлэх ухаан, нанотехнологийн төвийн залуу судлаачид болох Ц.Туул, А.Сугармаа, Б.Болдбаатар нар докторын түвшинд идэвхитэй суралцаж байгаа ба тус судалгааны төвд суралцаж төгссөн, доктор Т.Ганбаатар, доктор П.Бадамгарав нар докторын судалгааны ажлуудаа гүйцэтгэж, тус төвийн лабораториудад хийж гүйцэтгэж, докторын зэргээ амжилттай хамгаалсан сайхан түүхтэй.

Сачикогийн айлчлал нь судалгааны чиглэлээс илүүтэйгээр хамтарсан судалгаа, инновацийн үйл ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа зуны сургалт, оюутан солилцооны хөтөлбөрийг сургууль хооронд хамтран зохион байгуулахад төвлөрсөн ба ирсэн хугацаандаа МУИС-ийн гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, судалгаа, инновацын бодлогын газрын дарга Н.Эрдэнэ, эрдэм шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, ХБИТ-ийн тэнхимийн эрхлэгч А.Дэлгэржаргал нартай уулзаж, санал солилцсон.

 

We recently had the pleasure of hosting Sachiko Higashikawa from Kyushu University, where she works as a Research Administrator at the Center for Organic Photonics and Electronics Research (OPERA).

Her visit aimed to strengthen the collaboration between the OPERA-Center at Kyushu University and the Nano-Center at the National University of Mongolia.

During her 3-days-viist, from 20th of October to 23rd of October, Sachiko toured our laboratories and explored the NUM campus.

She also held a meeting with undergraduate and graduate students as well as young researcher and other representatives from each courses, where she introduced the OPERA Center, shared insights into student life, and described the daily workings of the Center.

Currently, we have four active graduate students from my labs have been studying in PhD program at the OPERA Center, which marks another step in a longstanding history of cooperation between our institutions and centers.

Welcome to Mongolia again!

 

Бусад мэдээ