0%

Төвийн захирал Ч. Ганзориг "Uniteach Mongolia" нэвтрүүлэгт оролцлоо

Төвийн захирал Ч. Ганзориг

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ-аас цувралаар бүтээж буй "Uniteach Mongolia" нэвтрүүлгийн 10-р дугаарт Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвийн захирал, профессор Ч. Ганзориг, хэл шинжлэл түүх нийгмийн ухааны магистр Т.Эс-олдох нар зочноор оролцлоо. Нэвтрүүлэг нь "Ковидын үеийн болон ковидын дараах боловсрол агуулгын хүрээнд хийгдсэн юм.

Онцлох үгсээс дурьдвал:

ЕБС сургууль төгсөж буй хүүхдүүд нэг хатуу мэргэжил сонгохоос илүү өөрийн дуртай салбараа (ж: байгалийн ухаан, инженерчлэл, анагаах ухаан г.м) ерөнхийд нь олох нь чухал. Учир нь их сургууль төгсөж буй залуусыг дэлхийн компаниуд ажилд авахдаа нэг биш хоёр, гурван мэргэжилтэй дүйцэхүйц мэдлэг, ур чадвар олж авсан байхыг шаардаж байна.

 

Ковидын дараах боловсролын салбарт нилээн том реформ өөрчлөлтүүд гарах хандлагатай байна. Боловсрол 1.0 бол багш оюутанд заах, харин Боловсрол 2.0 бол оюутан бие биедээ заан туслахад суурилж байсан бол Боловсрол 3.0 нь мэдээллийн технологи, цахим хичээлийн үе байсан. Боловсрол 4.0 бол хиймэл оюун ухаантай холбоотой байх болно.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

 

Бусад мэдээ