0%

Аж үйлдвэрийн 4.0 хувьсгал: “TECH IGNITE TALK” цахим арга хэмжээнд амжилттай оролцлоо

Аж үйлдвэрийн 4.0 хувьсгал: “TECH IGNITE TALK” цахим арга хэмжээнд амжилттай оролцлоо

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын талаар орчин үеийн чиг хандлагыг сурталчлан таниулах, технологи хөгжүүлж буй залуу мэргэжилтнүүдэд туршлага олгох, дижитал эрин дэх хөгжлийн чиг хандлагыг түүчээлэх “Tech ignite talk” буюу “Технологийн яриа” цахим арга хэмжээ 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.

Олон улсын франчайз “Ignite talk” илтгэлийн арга хэмжээ нь 2006 онд АНУ-ын Сиэтл хотноо анх зохиогдсон ба аливаа түүхийг 20 зургаар тус бүр 15 секундэд хурдан оновчтой байдлаар хүргэх гол зорилготой билээ.

Тус арга хэмжээнд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба түүхэн замнал, үүлэн систем, ухаалаг төхөөрөмжүүд, блокчейн, их өгөгдөл, нанобиотехнологи, виртуал орчин, сансрын технологи ба сарны өрсөлдөөн, юмсын интернетийн нууцлал ба аюулгүй байдал зэрэг сэдвээр “Монголын Сансрын Технологийн Холбоо”, хувийн хэвшлийн “Эмпасофт”, “Датаком”, “НитоТех”, “Ниргэ Системс”, “АНД Системс Tех”, “Бийлог текноложиес” болон "МУИС-ийн “Нанотехнологийн төв”, “Биологийн тэнхим”, “Дижитал Солюшнс”-ийн тус тус төлөөллүүд технологийн гол чиг хандлагуудын талаар бүтээлч илтгэл тавьсан.

Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвийг төлөөлөн захирал Ч. Ганзориг, эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Ц. Номин нар оролцож, төвийн үйл ажиллагаа, төвөөс төрөн гарч буй старт-ап төслүүдийг танилцууллаа.

Арга хэмжээнд мэдээлэл холбоо, инновац, шинжлэх ухаан, IT технологийн салбарын 130 гаруй залуус хамрагдан илтгэгчдээс сонирхсон асуултууддаа хариулт авч, амжилттай болж өндөрлөлөө.

Бусад мэдээ