0%

“Пи өдөр” шинжлэх ухаан, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

“Пи өдөр” шинжлэх ухаан, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Математикийн гайхамшигт тогтмол болох 𝜋 тоонд зориулан жил бүрийн 3 сарын 14-нийг “Пи өдөр” хэмээн олон улсад тэмдэглэж шинжлэх ухаан, танин мэдэхүйн арга хэмжээг зохион байгуулдаг.

Харин Монгол улсад шинжлэх ухаан сонирхогч залуусын сайн дурын нэгдэл болох “Гэж Юу Вэ?" хүрээлэл нь “Пи өдөр” нэртэй арга хэмжээг зохион байгуулж, анхны уулзалтаа хийсэн юм.

Энэхүү арга хэмжээгээр шинжлэх ухааныг сонирхогч нар нэг дор цуглаж, чөлөөт цагаа зөв боловсон мартагдахааргүй, сонирхолтой нэг өдрийг өнгөрүүлэх боломжийг олгон шинжлэх ухааныг судлах, сонирхох, сонирхлоо бусдад түгээх хүсэл дор нэгдсэн залуус хоорондоо уулзаж, танилцаж, цаашдын зорилго, мөрөөдлөө бие биедээ хуваалцаж, хэрхэн хамтарч ажиллах, үр бүтээмжээ өсгөж болох талаар санаа бодлоо солилцож, салбартаа мэргэшсэн эрдэмтдийг урьж, оюутнуудад өөрсдийн мэдлэг, чадвараа хуваалцаж, "Пи өдөр" шинжлэх ухаан, танин мэдэхүйн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, гайхалтай өнгөрүүллээ.

Хамтарч ажилласан:

- Тэнгэр Тв

- МУИС-ХШУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв

- МУИС-ийн дэргэдэх "Nanores" оюутны клуб

Ивээн тэтгэсэн:

- Номэра институт

- The Culture Coffee Company

Хүрэлцэн ирсэн зочид, эрдэмтэн багш нар, бидний үйл ажиллагааг дэмжин ивээн тэтгэж, бусад туслалцааг үзүүлсэн байгууллага болон хувь хүмүүстээ гүнээ талархаж байна.

Доорх бичлэгийг ирж чадаагүй, орон нутагт эсвэл гадаадад байгаа хүмүүстээ зориулан бэлтгэлээ.

Жич: Эрдэмтдийн илтгэл болон хэлэлцүүлгийг камерт бичихгүй хэмээн зөвшилцсөн байсан учраас энэхүү бичлэгт багтаагүй болно.

Happy 𝜋 day!

Бусад мэдээ