"Нүүрс ба зэсийн хүдрийг баяжуулалтын технологи, өнөөгийн чиг хандлага" сэдэвт лекц боллоо.
Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн уламжлал болгон зохион байгуулдаг мэдлэгийн семинарын энэ удаагийн зочин илтгэгчээр "Трү Ти Ар Си" ХХК-ний гүйцэтгэх захирал, Монгол улсын зөвлөх инженер, Ph.D С.Хандмаа оролцлоо.
Энэ удаагийн мэдлэгийн семинар 05 сарын 27-ний өдөр 14 цагаас Мэдээлэл Технологийн Үндэсний паркийн 211 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Доктор С.Хандмаа өөрийн ажлын туршлага, мэдлэг чадвараасаа их дээд сургуулийн бакалавр, магистрын түвшний оюутнууд мөн хими, хими технологийн мэргэжилтнүүдэд хуваалцаж, нэгэн өдрийг халуун дотно яриа өрнүүлж, өнгөрөөлөө.
Бидний урилгыг найрсагаар хүлээн авсан "Трү Ти Ар Си" ХХК-ний гүйцэтгэх захирал, доктор С.Хандмаа болон мэдлэгийн семинарт хүрэлцэн ирсэн нийт оролцогч, зохион байгуулагч нартаа талархал илэрхийлж байна.
Үйл ажиллагааны бичлэгийг энд дарж хүлээн авна уу.
Мөн уг өдөр Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвөөс зохион байгуулсан "Job fair" буюу ажлын байрны нээлттэй үзэсгэлэнгийн мэдээллийг энд дарж үзэх боломжтой.
"Трү Ти Ар Си" ХХК-тай танилцахыг хүсвэл энд дарна уу.
Дараагийн мэдлэгийн семинараар уулзацгаая.