Шинжлэх ухааны дэвшилтэт технологи: " Ариутгал халдваргүйжүүлэлт" 2022 эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо.
Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургуулийн Хими, Биологийн инженерчлэлийн тэнхимээс Шинжлэх ухаан дэвшилтэт технологи "Ариутгал халдваргүйжүүлэлт-2022" сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 05 сарын 27-ний өдөр МУИС-Номын сангийн 302 тоот танхимд амжилттай зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын бүтээлийн сэдэв:
- Анагаах ухаан, ХАА, Хүнс аж үйлдвэр, амьдрах орчны эрүүл ахуй, ариутгал, халдваргүйжүүлэлттэй холбогдсон микробиологи, шавж, шимигчийн суурь судалгаа
- Монгол улсад хэрэглэж буй одоогийн ариутгал халдваргүйжүүүлэлтийн технологийн арга зүй, материал бодисын харьцуулсан судалгаа
- Цаашид нэвтрүүлэх боломжтой, ариутгал халдваргүйжүүлэлтийн орчин үеийн дэвшилтэт технологи, арга зүй, материал урвалжийн инновацийн санаа, шинэ бүтээлийн судалгаа
Тус эрдэм шинжилгээний хуралд МУИС-ХШУИС-ийн Наношинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрийн 4-р түвшний 3 оюутан амжилттай оролцож, Тэргүүн, дэд, гутгаар байрыг тус тус эзэлж, онцгой амжилт гаргалаа.
Тэргүүн байр Б.Үүрийнтуяа "Шарх эдгэрэлтийг дэмжих гибрид гидрогелийг гарган авч, түүний шинж чанарыг тогтоох нь"
Удирдагч: Ахлах багш Ж.Болдбаатар, Дэд профессор О.Одгэрэл
Дэд байр М.Энхмаа "Бактерийн эсрэг идэвхитэй мөнгөний нанопартиклийг зэрлэг жимснүүдээс ялгасан хөрөнгөнцөрүүдээр нийлэгжүүлсэн байдал"
Удирдагч: Ахлах багш Ж.Болдбаатар, Дэд профессор Р.Чинзориг
Гутгаар байр Б.Сайнзаяа "Графен оксид-зэсийн оксидын нанокомпозитын бактерийн эсрэг идэвхийг судлах"
Удирдагч: Судлаач Ц.Номин, Дэд профессор Х.Тэгшжаргал
Амжилт үзүүлсэн оюутан Б.Үүрийнтуяа, М.Энхмаа, Б.Сайнзаяа нартаа халуун баяр хүргэе. Оюутнуудынхаа цаашдынх нь эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсье.
Судалгааны ажлыг удирдсан төвийн судлаач Ц.Номин, Ахлах багш Ж.Болдбаатар, Дэд профессор Х.Тэгшжаргал, Дэд профессор Р.Чинзориг, Дэд профессор О.Одгэрэл багш нартаа баяр хүргэе.