0%

"Green Chemistry-2023 Химийн салбарын онол практикийн бүтээлийн улсын уралдааны хурал" амжилттай зохион байгуулагдлаа.

2023 оны 06 сарын 09, 10-ний өдрүүдэд Green Chemistry LLC - Грийн Химистри ХХК-ний "Green Chemistry-2023 Химийн салбарын онол практикийн бүтээлийн улсын уралдааны хурал" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү хуралд манай залуу судлаачид болох магистрант Б.Болдбаатар, Б.Оюунхорол нарын "Хонины ноосны кератин болон нимбэг хүчлийн холимог биофилм гарган авах оновчтой нөхцөлийг тогтоох судалгаа" сэдэвт судалгаагаараа амжилттай оролцож, "Эрдэм шинжилгээ, судалгаа" төрөлд "Ногоон хими"-ийн зарчмуудыг хамгийн их ашигласан бүтээлээр шалгарч, 1-р байр эзэлсэн баярт үйл явдал тохиолоо.

Залуу судлаач Магистрант Б.Болдбаатар, Б. Оюунхорол болон судалгааны ажлын удирдагч МУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ХБИТ-ийн Доктор Ж.Болдбаатар багшдаа халуун баяр хүргэе.

Цаашдын эрдэм шинжилгээний судалгааны ажлын их үйлсэд амжилт хүсье.

Бусад мэдээ