0%

“Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний бага хурал болж өндөрлөлөө.

“Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний бага хурал болж өндөрлөлөө.

“Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 11 сарын 12-ний өдөр 7 үндсэн чиглэлээр залуу эрдэмтэн судлаачдын дунд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд манай 2 болон 5-р үеийн төгсөгч залуу судлаачид амжилттай оролцож, шагнал хүртсэн сайхан мэдээ байна.

1. "Хүрэлтогоот 2022" - ХАА-Биотехнологи салбар хуралдаан

Тусгай байр - М.Энхмаа (НаноШУИ хөтөлбөрийн 5-р үеийн төгсөгч)

Судалгааны сэдэв: “Монгол орны зэрлэг жимснүүдээс хөрөнгөнцөр ялган, тэдгээрийн мөнгөний нанопартикл синтезлэх чадавхийг тогтоон харьцуулах нь”

Удирдагч багш: Ж.Болдбаатар

2. "Хүрэлтогоот 2022" - Техник, технологийн, инновацийн салбар хуралдаан

Дэд байр Б.Оюунхорол, Б.Болдбаатар (НаноШУИ хөтөлбөрийн 5-р үеийн төгсөгчид)

Судалгааны сэдэв: "Fabrication of wet-spun wool keratin/poly(vinyl alcohol) hybrid fibers: effects of keratin concentration and flow rate"

Удирдагч багш: Ж.Болдбаатар

3. "Хүрэлтогоот 2022" - Байгалийн ухааны салбар хуралдаан

Гуравдугаар байр - А.Номин (НаноШУИ хөтөлбөрийн 2-р үеийн төгсөгч )

Судалгааны сэдэв: “Хепатитийн дельта вирүсийн халдварыг илрүүлэх гадаргуугийн плазмон резонанс дээр үндэслэсэн оношлуурыг зохион бүтээх"

Удирдагч багш: О.Одгэрэл

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон залуу судлаачдадаа баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны их үйлсэд нь амжилт хүсье.

Бусад мэдээ