“NomaTech ICMSN-2024” Олон улсын материал судлал, нанотехнологийн хурал зохион байгуулагдана.
“NomaTech ICMSN-2024” Олон улсын материал судлал, нанотехнологийн хурал нь 2024 оны 07 сарын 07- 07 сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Mатериал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгаа инновац, тэдгээрийн хэрэглээг судлах, үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар дундын болон олон улс, орон нутгийн түншлэл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготой.
7-р сарын 7-ны өдөр судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалтын сантай холбоотой гадаадын болон дотоодын тэргүүлэгч мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай өдрийг гаргаж өгснөөрөө онцлогтой.
7-р сарын 8, 9-ний өдрүүдэд олон улсын болон дотоодын нэрт эрдэмтэд, залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэх, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцах, харилцан туршлага солилцох, өөрийн судалгааны ажлыг хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Та тус хуралд үзэгчээр оролцох, аман илтгэл хэлэлцүүлэх эсвэл постер илтгэлээр судалгааны ажлаа танилцуулах боломжтой.
Мөн бидэнтэй хамтран ажиллах, бүх талын дэмжлэг үзүүлэхэд нээлттэй.
Оролцогчдын бүртгэл: https://ln.run/Maehi
(Зөвхөн 2 өдрийн хуралд оролцох)
Судлаачдын бүртгэл: https://ln.run/db3xm
(3 өдрийн хурал, сүүлийн 2 оройн хүлээн авалтад оролцох)
Хурлын вэбсайт: https://www.nomatech.mn/
Утас: 85050500
-
Хүндэт илтгэгч - Andreas J. Heinrich2024/07/25