“Багш, оюутны стартап-2024” тэмцээнд "Squadron" баг ГУТГААР байр эзэллээ.
МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв нь “Багш, оюутны стартап-2024” (NUM STARTUP 3.0) хөтөлбөрийг 2024 оны 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 8 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн өндөрлүүллээ.
Энэ удаагийн “Багш, оюутны стартап-2024” хөтөлбөрийн шалгаруулалт 2024 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр явагдаж, Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн судлаач, Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн дэд профессор Ж.Болдбаатар багшийн удирдлага дор Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Ү.Оюунтөгөлдөр, Б.Хонгорзул, Г.Буяндэлгэр, Д.Оюунжаргал, Д.Ариунзаяа нар "Squadron" багийг байгуулж, "Hydroband шархны гелэн наалт" төслөөр амжилттай оролцож, ГУТГААР байр эзэлж, 8,000,000 төгрөгийн грант авсан баярт мэдээ байна.
Цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсье.
-
Хүндэт илтгэгч - Andreas J. Heinrich2024/07/25