0%

"ORIENTATION DAY" амжилттай зохион байгуулагдлаа.

Шинжлэх ухаан, нанотехнологийг түгээн дэлгэрүүлэх, нийтэд түгээх, шинжлэх ухаан сонирхогчдын хүрээллийг бий болгох зорилгоор "NANO WEEK" өдөрлөгийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 

Өдөрлөгийн хамгийн эхний үйл ажиллагаа болох "Orientation Day"-ийг бид амжилттай зохион байгууллаа.

"NANO WEEK" өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва, Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн захирал, профессор Ч.Ганзориг, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Х.Тэгшжаргал нар оролцлоо.

Мөн өнөөдрийн "Orientation Day"-д оролцож, гадаад суралцаж ирсэн туршлагаа хуваалцсан Нано шинжлэх ухаан, хөтөлбөрийн төгсөгч магистр Г.Нарзаяа, Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн судлаач магистр Д.Марал, магистрант О.Эрдэнэчимэг нартаа талархал илэрхийлье.

Энэхүү долоо хоног үргэлжлэх үйл ажиллагаанууд маань Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн бүх оюутан, төгсөгчид мөн хөтөлбөрийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй тул та бүхнийг урьж байна.

PS. NANO ART үзэсгэлэнд судалгааны ажлын зургаа хэвлүүлэх хүсэлтэй бол nanocenter2024@gmail.com хаяг руу илгээнэ үү.

PPS. Хамгийн олон эвентэд оролцож дардас даруулсан хүнд бяцхан гарын бэлэгтэй 🤫

PPPS. Meme болон reels-ийн уралдаанаа мартуузай!

Бидний бяцхан ертөнц улам тэлсээр 🫶

 

Бусад мэдээ