"Job fair" өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Инженерчлэлийн сургуулийн харъяа Нано Шинжлэх Ухаан, Нанотехнологийн төвөөс "Job Fair" буюу ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 5 сарын 27-ний өдөр Номын сангийн 203 тоотод амжилттай зохион байгууллаа.
Ажлын байрны нээлттэй өдөрлөгийг инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй 2-оос 4-р түвшний оюутнуудыг хамруулахаар зорьж ажилласан. Энэхүү өдөрлөгт ирснээр инженерчэлийн чиглэлээр суралцаж буй оюутнууд өөрсдийн дадлага хийх газар, ирээдүйн ажлын байраа сонгохоос гадна, өдөрлөгт хүрэлцэн ирсэн байгууллагуудын үйл ажиллагаа, онцлог давуу талыг танин мэдсэн сайхан үйл ажиллагаа боллоо.
Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургуулийн Хэрэглээний хими, Биоинженерчлэл, Химийн инженерчлэл, Наношинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй оюутнууд мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан сургуулийн Наношинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн оюутнууд ирж оролцсон юм.
Бидний зохион байгуулсан үйл ажиллагаанд нийт 18 байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, өөрсдийн байгууллагын танилцуулга, онцлог давуу талуудыг танилцуулж, оролцож буй оюутнуудад ажлын байрны санал тавьж, анкет бөглүүлж, хүлээн авлаа.
Нано Шинжлэх Ухаан, Нанотехнологийн төвөөс зохион байгуулсан ажлын байрны нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, дэмжиж оролцсон байгууллагуудын төлөөлөллүүд тэдний хамт олонд гүнээ талархал илэрхийлж байна.
Хүрэлцэн ирсэн байгууллагууд:
- "Геологийн Төв Лаборатори" ТӨҮГ
- "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
- "Эрдмин" ХХК
- Үндэсний итгэмжлэлийн төв
- МХЕГ-Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори
- "Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХКК
- ШУА-Биологийн хүрээлэн
- ШУА-Ботаникийн хүрээлэн
- "Трү Ти Ар Си" ХХК
- Үйлсийн зам, "IRoad" авто замын судалгааны институт
- "Leat hub" төв
- Алс групп
- "Синапс" ХХК
- "Ханлаб" ХХК
- "Одь тан" ХХК
- "GTN" ХХК
- Тэнгэр ТВ
- "Монхимо" ХХК
Үйл ажилллагааны талаарх дэлгэрэнгүй бичлэгийг энд дарж хүлээн авна уу.